Удам Алсад суугаа ээж минь (乌达木 - 梦中的额吉)

Исполнитель: Удам Длительность: 03:54 Размер: 3.58 МБ Качество: 128 kbit/sec Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!

Текст песни "Удам — Алсад суугаа ээж минь (乌达木 - 梦中的额吉)"

Ая Л.Төгсжаргал Үг Т.Лхагвасүрэн

Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Хөхрөх уулс нь хөлөрч харагдана
Хүүгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хүний зэрэгтэй хүү чинь явна
Хүслийг чинь нимгэлээд яваад очно доо

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Похожие песни

Еще песни Удам

0:00 0:00

Заголовок проигрывателя Подзаголовок проигрывателя

(режим воспроизведения)